Gangaa - Duuren lyrics
Bid neg ger bul OST
[Gangaa - Duuren lyrics]
Даанч их санажээ би ээжийгээ
Үүдээр өрсөн үрчгэр гуталнууд багадаж
Аль ужен нисээд оджээ бага нас минь
Та ороод ирэх юм шиг онголзох
Хаалганы цаана
Одоо ч гэсэн хэн ч үгүй хэвээрээ
Үүр цайна
Үүрч яваа ачаа минь магадгүй ахдаад
Төөрч яваа тавиландаа би багадана
Санахын хэцүүг яаж баръяа гээд
Сарны гэрэлтэй яринаа би
Сар жилүүдийг яаж баръяа гээд
Сэмхэн эгшиг шахан харинаа би
Маргааш би түүнийг хармаар байна
Санан хүлээсэнээ яримаар байна
Бүрхэг тэнгэрээс хэдий хур нь оровч
Түүнгүй сэтгэлийг услаагүй ээ
Амьдрал хааяа хэцүү юм аа ээжээ
Жаргал зовлон тэнцүү гэдэг нь үнэн гэж үү ээжээ
Амьнаасаа илүү хайрласан нэг хүнтэй ч
Ондоо тэнгэрт нисэх шувуу байжээ
Гэвч хайр минь хөрөөгүй
Минийх болохгүй л дээ
Гэхдээ хэвээрээ
Би чамд үүрд үнэнгээсээ
Хайртай байсан итгээрэй
Санахын хэцүүг яаж баръяа гээд
Даанч их санажээ би ээжийгээ
Сар жилүүдийг яаж баръяа гээд
Аль ужен нисээд оджээ бага нас минь
Унаад босоно энийг амьдрал гэдэг
Гэж хэлсэн хаалганы минь босго намхан болжээ
Ирэхгүй хүнийг хүлээж хэрэггүй ээ гэж хэлсэн
Цонхны минь хөшиг үзүүрээсээ сэмэрчээ
Хоолоо хувааж идсэн ах минь хайраа олоход
Дасан дасан дурласан хүнээ би орхино
Хоолоо хувааж идсэн ах минь хайраа олоход
Дасан дасан дурласан хүнээ би орхино
Амьдрал хааяа хэцүү юм аа ээжээ
Жаргал зовлон тэнцүү гэдэг нь үнэн гэж үү ээжээ
Амьнаасаа илүү хайрласан нэг хүнтэй ч
Ондоо тэнгэрт нисэх шувуу байжээ
Санахын хэцүүг яаж баръяаа гээд
Сарны гэрэлтэй яринаа би
Сар жилүүдийг яаж баръяаа гээд
Сэмхэн эгшиг шахан харинаа би
Маргааш би түүнийг хармаар байна
Санан хүлээсэнээ яримаар байна
Бүрхэг тэнгэрээс хэдий хур нь оровч
Түүнгүй сэтгэлийг услаагүй ээ