Ganbold - Hun Uul (Хүн Уул) lyrics
Ганболд
[Ganbold - Hun Uul Хүн Уул lyrics]
Амин хайртай нутаг минь хүүгээ тосно
Аавын минь үнэрт салхи сэтгэлд ханхийгээд
Аньсгандаа нулимстай таньдаа л яарна
Сайхан буурал аавыгаа зүрхэндээ тээгээд
Саруул талаараа салхи татуулан явна
Хан уул шиг нөмрийг тань хүү нь үгүйлнэ
Хамгийн дулаан сэтгэлт ХҮН УУЛ юм аа та
Төрсөн нутгийн бараа нь тодроод
Түвшин буурал аав минь хүүгээ харуулдана
Танан цагаан өргөөнд нь зэрэглээнд мяралзаад
Тал нутгийн толгод нь өндөлзөн хүлээнээ
Сайхан буурал аавыгаа зүрхэндээ тээгээд
Саруул талаараа салхи татуулан явна
Хан уул шиг нөмрийг тань хүү нь үгүйлнэ
Хамгийн дулаан сэтгэлт ХҮН УУЛ юм аа та
Уулзахын зуурт сэтгэл минь уужирна
Уул шиг нөмөртэй аавынхаа энгэрт нь тэврүүлнээ
Учрал дуудсан хорвоо энх мэндийн хадаг дэлгээд
Уянгат дуугаа аяланхан таньдаа хүү нь ирлээ
Сайхан буурал аавыгаа зүрхэндээ тээгээд
Саруул талаараа салхи татуулан явна
Хан уул шиг нөмрийг тань хүү нь үгүйлнэ
Хамгийн дулаан сэтгэлт ХҮН УУЛ юм аа та
Сайхан буурал аавыгаа зүрхэндээ тээгээд
Саруул талаараа салхи татуулан явна
Хан уул шиг нөмрийг тань хүү нь үгүйлнэ
Хамгийн дулаан сэтгэлт ХҮН УУЛ юм аа та
Хамгийн дулаан сэтгэлт ХҮН УУЛ