Serchmaa - Сэтгэл буруугүй lyrics
Самбуугийн Сэрчмаа
[Serchmaa - Сэтгэл буруугүй lyrics]
Зүүдлэх гэж хүлээсэн шөнө
Ямар их дулаахан байсныг бодон бодохоор би
Дотроо уярч суудагсан
Чамд очихыг хүлээхдээ
Дээлэндээ би даардагсан
Хойд уулын саарал мананд харан харахдаа би
Хоолойд минь нулимс тээглэнэ
Гуньж байхдаа миний хайр үнэнээс үнэн байсан
Гурван хаврын зүггүй аашийг салхиар аргадсаар би
Чамдаа хайраа хадгална аа
Бодлын нойтон мөчир дээр цасан оройг урлах шиг
Миний л хайрын зүрхэнд гуниг чамайгаа аргадсаар
Чамдаа үнэнээ үлдээнэ ээ
Чамайг олсон өдрөөс хойш