Erdenechimeg - Ogtorguin Ohin lyrics

Гантөгсийн Эрдэнэчимэг

[Erdenechimeg - Ogtorguin Ohin lyrics]

Уул үүл тэнгэрийг дамнаад
Утаа манан бодол дээшээ суунаглана, чанадад суунаглана
Арван найман насыг даваад
Амраг хүү минь намайг аваад хурдална, салхиар хуурдана

Цээжинд минь гүйлдээ
Чандага салхийг
Чагнан сууя

Уртаа шөнийн зүүдээрээ
Утга юуг сийрүүлэхдээ
Огторгуй өөрөө мэднээ
Огторгуй өөрөө мэднээ
Мандах юу маргаашийгээ
Магад юмсыг гэтлэхдээ
Огторгуй өөрөө мэднээ
Огторгуй өөрөө мэднээ

Огт оргүйг огторгуй охин минь дээш чагнахуйд
Гэрийн чинь тооноор гэрэл тээсэн ухааныг чи мэдрэхүй



Тэнгис далай түүний заагаар
Түмэн бодолд тэртээ алсад уусна, тэртээд дуусна
Арван сарын тэнгэр дор би
Амраг хүүтэйгээ хамт дээшээ хөөрнө, салхийг хөлөглөнө

Харцанд минь буусан
Огторгуй гүн
Харан сууя

Уртаа шөнийн зүүдээрээ
Утга юуг сийрүүлэхдээ
Огторгуй өөрөө мэднээ
Огторгуй өөрөө мэднээ
Мандах юу маргаашийгээ
Магад юмсыг гэтлэхдээ
Огторгуй өөрөө мэднээ
Огторгуй өөрөө мэднээ

Interpretation for


Add Interpretation

A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z #
Interpret