Erdenechimeg - Toiron Bujie lyrics
Гантөгсийн Эрдэнэчимэг
[Erdenechimeg - Toiron Bujie lyrics]
Улалзан асна өшөө өшөө
Гүн тэнгэр өршөө өршөө
Хүн бид нар тойрон тойрон бүжье
Түг түмэн оддын зайтай тархсан
Түмэн минь түүдгийн гэрэл рүү ойрт
Харанхуйг гэрэлтүүлэн тойръё
Хамтдаа эх газраас хөндиийрье
Сүмбэр уулыг довцог болтол
Сүн далайг шалбааг болтол
Цөөхөн түмэн гараа атгаад
Тойрон тойрон бүжиглэе
Мандах наран маргааш шингэнэ
Мэндээ амар хотлоор цэнгэнэ
Монгол түмэн гараа атгаад
Жаранд жарган бүжиглэе
Өнгөрснөө ардаа орхио
Уур хилэнг мартаад орхио
Гар гараа атгаад орхио
Ганцаар биш бүгдээр жарган бүжье
Түг түмэн оддын зайтай тархсан
Түмэн минь түүдгийн гэрэл рүү ойрт
Харанхуйг гэрэлтүүлэн тойръё
Хамтдаа эх газраас хөндиийрье
Сүмбэр уулыг довцог болтол
Сүн далайг шалбааг болтол
Цөөхөн түмэн гараа атгаад
Тойрон тойрон бүжиглэе
Мандах наран маргааш шингэнэ
Мэндээ амар хотлоор цэнгэнэ
Монгол түмэн гараа атгаад
Жаранд жарган бүжиглэе